Жолоочгүй машин замаа хэрхэн харж явдаг вэ?



Ямар ч жолоочгүй, өөрөө өөрийгөө жолоодон явж байгаа ухаалаг автомашин замаа хэрхэн харж, мэдэрч ажилладаг болохыг харуулсан видео бичлэгийг Тесла компани өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд үзүүлжээ.


Бичлэг дээр байгаа хүн нь хуулийн шаардлагаар жолооны ард сууж явааг Илон Маск тайлбарласан байна. Харин жолоодлогыг автомашин 100 хувь өөрөө гүйцэтгэж байгаа ажээ.

Машины дотор талын камерны бичлэгээс гадна машины дунд, зүүн ба баруун хойд талд байрласан камернууд орчноо хэрхэн харж, объектуудыг ялган таниж байгааг харуулсан байна.
Ингэхдээ явган хүн, машин, замын шугам, зохицуулах гэрэл зэрэг объектын дүрснүүдийг өнгө өнгөөр ялган харуулж байгаа юм.
Теслагийн шинэ машинууд өмнөх үеийн машинуудаас 40 дахин өндөр тооцоолох чадалтай компьютераар тоноглогдсон тул дүрс боловсруулах чадвар нь өндөр байх ажээ.скачать dle 12.0
Захиалга өгөх

77-103-103

Дараах мэдээллүүдийг үнэн зөв бөглөнө үү

Захиалга өгөх

Утас:77-103-103

И-мэйл:contact@jolooch103.mn